Улаанбаатар хотын дэд төвүүдийн бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ
Улаанбаатар хотын дэд төвүүдийн бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн бүрэлдэхүүн хуралдаж, Хотын дэд төвүүдийн бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ.
Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын Банктай хамтран Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хөгжүүлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлэх юм. Төслийг 2015 онд эхлүүлж 2018 онд эхний шатны ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Цаашид Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 суралцагч сурах боломжтой МСҮТ, Бизнес төв барина. Дэд төвүүдэд шинээр зам тавьж өргөтгөх, үерийн далан суваг барьж, тохижилтын ажлыг ч хийх аж. Үүнд нийт 27.5 сая ам долларын санхүүжилт шаардлагатай юм. Гэр хорооллыг хөгжүүлэн дэд төв болгох энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжилд маш том өөрчлөлт авчирна. Гэхдээ газар чөлөөлөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа учраас аль болох ажлыг эрчимжүүлэн хэрэгжих хугацааг богиносгох хэрэгтэй байгааг хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга онцлов. Төслийн 2 дугаар шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Үзсэн: 941
Tweet