Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын худалдааны танхимын бизнес эрхлэгчидтэй уулзлаа


Zambaga 2016-08-30 08:08

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын худалдааны танхимын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын худалдааны танхимын бизнес эрхлэгчидтэй уулзаж, Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотголтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Мөн гадны бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг сонсож, харилцан ярилцлаа. Уулзалтад Америкийн худалдааны танхимын гишүүд болон олон улсын 60 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм. Бизнес эрхлэгчдийн хувьд тухайн орны улс төр, эдийн засгийн тогтвортой байдал чухал нөлөөтэй. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголд туссан найман төрлийн татварыг бизнес эрхлэгчид хамгийн их сонирхож байлаа. Архи, тамхины онцгой татварыг 20 хувьд хүргэж, 150 м2-с дээш талбайтай орон сууцанд амьдарч байгаа иргэдийн үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмсэн. Өөрөөр хэлбэл, тансаг хэрэглээний татвар өссөнөөс бус энгийн иргэдийн цалин хөлс, амьдралд дарамт болохгүй гэж Засгийн газрын гишүүн тайлбарлалаа.

Үзсэн: 976

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна