Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Унгарын харилцаа соёл, боловсролын салбарт эрчимжиж байна


Zambaga 2016-08-29 05:08

Монгол Унгарын харилцаа соёл, боловсролын салбарт эрчимжиж байна

     Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр  Унгар Улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Сияарто Петертэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2016/2017 онд суралцах 100 оюутан болон хөгжмийн мэргэжлээр суралцах 30 монгол хүүхэд, Унгар Улсын “Пушкаш Ференц”-ийн нэрэмжит Хөл бөмбөгийн академид  суралцах 4 хүүхдийн болон бусад асуудлаар харилцан санал солилцжээ. Түүнчлэн Элчин сайд З.Батбаяр Унгар Улсын Хүний хүчин зүйлийн яамны дээд боловсролын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Палкович Ласлотай уулзаж Монголын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Унгар Улсын Хүний хүчин зүйлийн яам хооронд 2015-2017 онуудад хамтран ажиллах гэрээний дагуу Унгар Улсын ЗГ-ын тэтгэлгээр суралцах оюутны асуудлаар ярилцлаа. Мөн Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол, Төв Ази судлалын танхим болон тус танхимийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааны талаар харилцан санал солилцсон байна.Элчин сайд З.Батбаяр уулзалтын үеэр Монгол, Унгарын ард түмэн түүхийн шижмээр холбогдсон, бие биедээ ойр ард түмэн тул соёл урлаг, түүх, спортын харилцаан дээр үндэслэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, шинэ нөөц бололцоог ашиглан эрчимжүүлж, хөдөө аж ахуй, усны аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодит боломж байгааг тэмдэглэжээ.

Үзсэн: 1008

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна