"Азийн шороон шуурганы үүсэл, тархац, орчны өөрчлөлт" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага Улаанбаатар хотноо болж байна
"Азийн шороон шуурганы үүсэл, тархац, орчны өөрчлөлт" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага Улаанбаатар хотноо болж байна
"Азийн шороон шуурганы үүсэл, тархац, орчны өөрчлөлт" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурал 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
1960 оноос хойш Монгол орны шороон шуурганы давтамж гурав дахин ихэссэн байна. Энэхүү шороон шуурганы тархалтыг авч үзвэл Монгол орны говийн бүс нутаг, их нууруудын хотгор хамгийн их давтамжтай байдаг байна. Энэ бүс нутгуудад жилдээ 60-аас дээш шороон шуургатай байдаг бол Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиудад жилд дунджаар 100 өдөр шуурдаг болжээ. Шороон шуурганы давтамж нэмэгдэж буй шалтгааныг байгалийн хүчин зүйлээс гадна газар тариалангийн талбай ихсэх, уул уурхай олборлолт явагдах, хотжилттой холбоотойгоор нэмэгдэх болсныг албаныхан дурдаж байна. Уг гуравдугаар бага хуралд Монгол, Хятад, Япон зэрэг таван орны 50 гаруй эрдэмтэн судлаачид чуулж, уур амьсгалын өөрчлөлт, шороон шуурганы тархцын үүсэл, орчны өөрчлөлтийн талаар санал солилцож, илтгэл хэлэлцүүлжээ.
Үзсэн: 1006
Tweet