Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос Монголын спортын сэтгүүлчдийг алдаршууллаа
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос Монголын спортын сэтгүүлчдийг алдаршууллаа
Рио-де-Жанейро хотноо 10 болон түүнээс дээш олимпийн наадам сурвалжилсан таван тивийн 100 спортын сэтгүүлчийг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос алдаршууллаа.
Энэхүү ёслолын арга хэмжээ Рио хотын “Tokyo 2020 Japan House”-д ёслол болжээ. Монгол Улсаас хоёр төлөөлөл багтаж, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар хүртлээ. Ж.Отгонцагаан “Лондон-2012” олимпийн наадмын үеэр энэхүү нэр хүндтэй шагналыг анх хүртэж байсан бөгөөд "Рио-2016" олимпийн наадам түүний 13 дахь олимп юм. Харин Ч.Отгонбаатарын хувьд 10 дахь олимпдоо хүрэлцэн ирээд байна.
Үзсэн: 944
Tweet