Рио-2016” зуны олимпийн наадмаас Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль авлаа
Рио-2016” зуны олимпийн наадмаас Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль авлаа
“Рио-2016” зуны олимпийн 31-р наадамд эмэгтэй жүдогийн 57 кг-ийн жинд Доржсүрэнгийн Сумъяа олимпийн мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын эмэгтэй жүдочдын анхны, нийт эмэгтэйчүүдийн 4 дэх, Монгол Улсын 25 дахь олимпийн медальтан тамирчин боллоо.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа “А” хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт ялалт байгуулжээ. Улмаар Голландын жүдоч В.Саннег ялж, шөвгийн наймд дэлхийн аваргын дөрвөн мөнгөн медальт Португалийн Телма Монтейог нэмэлт цагт торгуулиар хожин хэсгийн аварга болсон юм. Манай бөх хагас шигшээд "Лондон 2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмотой барилдаж, 25 секундэд цэвэр ялан мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх Рафаэль Силвад ялагдлаа.
Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 24 медальтай. Тэгвэл жиндээ дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аваргын хүрэл медальт, Мастерсийн тэмцээнд гурав дараалан түрүүлэн Риод ирсэн Доржсүрэнгийн Сумъяа олимпийн 25 дахь медальтан тамирчин боллоо.
Доржсүрэнгийн Сумъяа 1991 онд төрсөн. Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга билээ.Үзсэн: 1019
Tweet