Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах зохион байгуулагдлаа
Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах зохион байгуулагдлаа
Зуны XXXI Олимптой зэрэгцээд Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах зохион байгуулагдлаа. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсон бөгөөд Монгол улсын шатарчид өндөр амжилттай оролцлоо. Үүнд: Шатрын Рапид төрлөөр болсон 23 хүртэлх насны нээлттэй ангилалд ФМ У.Насанжаргал алтан медаль, ФМ Э.Болдоо хүрэл медаль, 16 хүртэлх насны нээлттэй ангилалд ФМ Ц.Бат-Эрдэнэ хүрэл медаль, 10 хүртэлх насны нээлттэй “А” ангилалд Б.Анар алтан медаль, 8 хүртэлх насны нээлттэй ангилалд Э.Амгалантэнгис алтан медаль тус тус хүртсэн байна. Түүнчлэн манай шатарчдыг ирэх 10 сарын 18-31-ний хооронд ГҮРЖ улсын БАТУМИ хотноо зохиогдох өсвөрийн шатарчдын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа бөгөөд тус тэмцээнд Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга, Төрийн элч тамирчин Д.Мөнзул тэргүүтэй Монголын баг тамирчид оролцохоор бэлтгэж байна.
Үзсэн: 966
Tweet