"Зуны XXXI олимп" сэдэвт шуудангийн марк гаргалаа
"Зуны XXXI олимп" сэдэвт шуудангийн марк гаргалаа
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон "Рио 2016" зуны ХХХI олимпийн наадамд зориулсан Монголын үндэсний олимпийн хороо, “Монгол шуудан” ХХК хамтран шуудангийн шинэ марк гаргалаа.
Марк дээр Бразил улсын далбаа, Рио-де-Жанейро хот, Аврагч Христийн хөшөө, Олимпийн алтан медаль, Олимпийн таван цагираг зэргийг дүрсэлсэн байна. Мөн хэлхээний чимэглэлд спортын зарим төрлийг дүрсэлжээ.
"Монголчууд анх 1964 онд олимпийн наадамд оролцож байсан. Энэ цагаас хойш Монгол шуудан компанийн зүгээс олимпийн наадамд зориулсан марк гаргадаг болсон. Ийнхүү марк гаргаснаар олимпийн хөдөлгөөнийг дэмжих, тамирчдаа алдаршуулах, улс орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргах чухал ач холбогдолтой" гэж Монголын үндэсний олимпийн хорооны дэд Ерөнхийлөгч, Рио-2016 Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар хэллээ. "Зуны XXXI олимп" сэдэвт марк 10 мянган ширхэг хэвлэгдэн гарсан бөгөөд 1000 төгрөгийн үнэтэй юм.
Үзсэн: 1941
Tweet
lxbfYeaa
14 May 2022 06:11:38
555
lxbfYeaa
14 May 2022 06:12:33
555