Япон улсын сайн дурын найрал дууны хамтлаг Монголд байгаа Япон цэргийн булшинд хүндэтгэл үзүүллээ
Япон улсын сайн дурын найрал дууны хамтлаг Монголд байгаа Япон цэргийн булшинд хүндэтгэл үзүүллээ
Халх голын дайн дууссаны 75 жилийн ойн баяраас эхлэн жил бүр дайн оролцсон улс орнуудын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хүүхдийн болон сайн дурын найрал дууны хамлагийн тоглолт болдог уламжлал бий болсон. Өнгөрсөн онуудад ОХУ болон БНХАУ-д амжилттай болж өнгөрсөн. Энэ жил Монгол улсад болж байна. Японы олон мужаас хуран цугларсан сайн дурын 40 гаруй найрал дуучид энэ сарын 14-21-ний хооронд Монгол улсад айлчилж Улаанбаатар хотын Дамбадаржаа дах Япон цэргийн цогцолборт хүндэтгэл үзүүллээ. Энэ хүндэтгэлд Монголын Хүүхдийн Ордны “Хөх тэнгэр” хамтлагийн 40 гаруй сурагчид оролцож урын сангаасаа толилуулжээ. Японы сайн дурын найрал дууны хамтлагийн ахлагч, ахмад дайчин Того Хироми ярихдаа “Хэний төлөө, юуны учир дайтах гэж байгаагаа ойлгохгүй 15 настайдаа анх буу барьсан. Дайн хэнд ч ашиггүй, зөвхөн үхэл, хагацал авчирдаг хамгийн хэрэггүй зүйл. Энэ дэлхий дайнгүй л байвал аз жаргал бүхэн өөрөө ирнэ” гэлээ.
Үзсэн: 1086
Tweet