Монгол Улсын малын тоо толгой анх удаа 73 саяд хүрлээ
Монгол Улсын малын тоо толгой анх удаа 73 саяд хүрлээ
Улсын хэмжээнд малын тоо толгой анх удаа 73 саяд хүрсэн талаар ХХААЯ-наас мэдээлэв. Монгол Улс өнгөрсөн оны намар 65 сая гаруй мал тоолуулсан. Үүнээс өвөл хүнсэнд 10 сая орчмыг нь хэрэглэж, өвлийн тооллогоор 56 сая болжээ. Энэ онд 23 сая эх мал төллөхөөс 81 хувь буюу 19.3 сая нь төллөсөн байна. Төллөсөн 19.3 сая малаас 18.8 сая төл амжилттай хүлээн авчээ. Ингэснээр улсын хэмжээнд 55 мянган ботго, 568 мянган унага, 954 мянган тугал, 9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж байна. Ингэснээр улсын хэмжээнд 73 сая малтай болоод байгаа юм. Одоо нэмж нийт 3.7 сая эх мал төллөх аж.
Үзсэн: 1146
Tweet