Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Сюаньюг хүлээн авч уулзав


Zambaga 2016-06-19 05:06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Сюаньюг хүлээн авч уулзав

           Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний хоёрдахь уулзалтад оролцсон БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Сюаньюг өнгөрсөн баасан гарагт  хүлээн авч уулзан Монгол, Хятадын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцлаа.Уулзалтын эхэнд ноён Кун Сюанью БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав.
     Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний ээлжит уулзалт Улаанбаатарт амжилттай зохион байгуулагдсанд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлээд хоёр талын харилцаанд тэргүүн ээлжинд анхаарч шийдвэрлэхийг Монголын тал эрмэлзэж байгаа зарим тодорхой асуудлаар Засгийн газрын байр суурийг тайлбарлаж БНХАУ-ын Засгийн газарт уламжлахыг туслах сайд Кун Сюаньюгээс хүслээ.Тухайлбал, Тавантолгойн нүүрсний орд, төмөр зам, Эгийн голын усан цахилгаан станцын төслүүдийн талаар манай талын байр суурийг илэрхийлж, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр, Хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Гашуунсухайт – Ганцмод, Шивээхүрэн – Сэхээ боомтыг олон улсын зэрэглэлд хүргэх, мах, махан бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд үргэлжлүүлэн гаргахад Хятадын талаас дэмжлэг хүсэв. Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдад хариу мэндчилгээ уламжилж, ойрын үед ноён Ли Көцянтай хоёрдахь удаагаа уулзаж хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцох бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Үзсэн: 981

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна