Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах эрмэлзлээр дүүрэн байдаг. Энэ эрмэлзлийн дагуу, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд бид Мьянмар Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын богино хугацаанд бид олон арга хэмжээнд оролцлоо. Юуны түрүүнд түүхэн сонголтыг хийсэн Мьянмарын ард түмэнд баяр хүргэе” гэв.
Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий хариу хэлэхдээ “Хоёр улсын харилцаа эрчимжиж буй энэ чухал цаг мөчид айлчлан ирсэнд тань талархаж байна. Таны айлчлал манай хоёр орны цаашдын хамтын ажиллагааг улам бүр батжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч таны ажлын айлчлалд амжилт хүсэн ерөөе” хэмээв.
Үзсэн: 1039
Tweet