Байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ “Рио-2016” паралимпийн эрхээ авлаа
Байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ “Рио-2016” паралимпийн эрхээ авлаа
Пара байт харвааны олимпийн эрх олгох олон улсын тэмцээн Чех улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд манай тамирчин Б.Оюун-Эрдэнэ “Рио-2016” паралимпийн эрхээ авч чадлаа.Тус тэмцээнд манай улсаас эх дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Буянжаргалын Оюун-Эрдэнэ рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэцээ сорьж эхний тойрогт гоц мөргөсөн бол дараагийн даваанд Энэтхэгийн Р.Поожаг 7:1, Иракийн К.Аль-Саедыг 6:4-өөр тус тус ялж, шигшээд өрсөлдөх эрхээ өвөртөлжээ. Улмаар алтан медалийн төлөөх харваанд Тайванын Лее Юн-Хсьенг 7:1-ээр ялж алтан медалийн эзэн болов.Ийнхүү “Лондон-2012”-т цэц сорьж байсан манай тамирчин хоёр дахь паралимпийн наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.
Үзсэн: 979
Tweet