Улаанбаатарчууд Агаарын замын" Кабель-кар"-ийг нийтийн тээвэрт ашиглана
Улаанбаатарчууд Агаарын замын" Кабель-кар"-ийг нийтийн тээвэрт ашиглана
Сайн мэдээ: Оюуны Ундраа Групп Дэлхийд салбартаа тэргүүлэгч Австри улсын Доппельмайер Групптэй хамтран нийтийн тээврийн шинэ хэлбэр болох Эйр 360 Улаанбаатар агаарын замын Кабель-кар төслийн хѳрѳнгѳ оруулалт, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь байгаль орчинд ээлтэй шилдэг технологийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зэрэг олон ач холбогдолтой төсөл юм. Төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалт нь Хотын төвөөс Зайсан чиглэлийн 3 км агаарын замыг 8 минутанд туулах, 1 цагт 3000 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байна. Эйр 360 Улаанбаатар агаарын замын Кабель-кар төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтыг 2016 оны 3-р улирлаас эхлүүлж 2018 оны 1-р улиралд дуусган ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Уг төсөл нь цаашлаад зөвхөн хотын төвийг Зайсантай холбоод зогсохгүй Зайсан-Богд Уул, Богд Уул-Манзуширийн хийд чиглэлийн гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм. Цаашид Улаанбаатар хотын хаана ашиглах боломжтой юм байна. Төсөл хэрэгжсэнээр хотын тээврийн асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой гэж төслийг санаачлагчид үзэж байгаа юм.
Үзсэн: 1270
Tweet