Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Брюссель дэх төлөөлөгчдийн хурлыг зохион байгууллаа
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Брюссель дэх төлөөлөгчдийн хурлыг зохион байгууллаа
Монгол Улс 2016 онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн /АСДҮОУХ/ Зөвлөлийг даргалж, тус байгууллагын гишүүн орнуудын хилийн чанад дахь төлөөллийг оролцуулан цуврал арга хэмжээ зохиож байгаа билээ. Энэ хүрээнд 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа ЭСЯ Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Брюссель дэх Төлөөлөгчийн газартай хамтран гишүүн орнуудын Брюссель дэх төлөөлөгчдийн хурлыг Ази судлалын Европын хүрээлэнд (EIAS) зохион байгууллаа. Хурал өргөн цар хүрээтэй болж Швед, Кабо Верде, Коста Рика, Ботсвана зэрэг улсуудын Элчин сайд, Канад, Өмнөд Африкийн ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч, Индонези, Швейцарь, Перугийн Элчин зөвлөх зэрэг 30 гаруй төлөөлөгч оролцсон байна. Энэ удаагийн хуралд Мянганы хөгжлийн зорилтуудыг боловсруулахад зохиогчоор оролцож байсан Доктор Ян Вандемоортель “Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсний дээр Элчин сайд Х.Даваадорж хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалах хугацаандаа Монгол Улсын баримталж буй чиглэл, байр суурийг илэрхийлж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлж гишүүн орнуудыг эдгээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалав. Тус хүрээлэн нь дэлхий нийтэд ардчиллын үнэт зүйлсийг түгээж, ардчилсан шинэчлэлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.
Үзсэн: 994
Tweet