Монгол Улсын Сангийн сайд Б.Болор ОУВС болон бусад орнуудын Сангийн сайд нартаа уулзлаа
Монгол Улсын Сангийн сайд Б.Болор ОУВС болон бусад орнуудын Сангийн сайд нартаа уулзлаа
Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын салбар хуралдааны нэг болох Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт энэ сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус уулзалтад түнш 42 орон болон 13 олон улсын байгууллагын тэргүүнүүдээс бүрдсэн нийт 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Уулзалтын эхний өдрийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Сангийн сайд Б.Болор Олон улсын валютын сангийн Удирдах дэд тэргүүн Мицухиро Фурусава, Мьянмар Улсын Сангийн сайд Кяв Кяв Вин, БНСУ-ын Сангийн дэд сайд Санг Мок Чой, Малайз Улсын Сангийн дэд сайд Тий Юнг Чуа, БНАЛАУ-ын Сангийн дэд сайд Типпхакони Чантхавонгса нартай хоёр талын уулзалт хийж, хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн сайд Б.Болор Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтад оролцож байгаа ОХУ, Япон, Индонез, Эстон Улс болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын холбооны төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийх юм.
Үзсэн: 979
Tweet