Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сомнат Гош хүлээн авч уулзлаа


Zambaga 2016-06-08 10:06

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сомнат Гош хүлээн авч уулзлаа

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Сомнат Гош Монголын сайхан оронд томилогдон ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид ч гэсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэхэд анхааран ажиллана гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ БНЭУ нь Монгол Улстай эртний түүх соёлын харилцаатайМонгол-Энэтхэг хоёр орны хооронд эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, мэдээллийн технологи, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал, жуулчлал,батлан хамгаалах зэрэг өргөн салбарт харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг дурдлаа. Элчин сайд Сомнат Гош хариу хэлэхдээ хоёр талын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа хөгжиж, хамтарсан ажлын хэсгийн уулзалт жил бүр зохион байгуулагдаж байгаа болон хилийн цэрэг, ҮАБЗ-үүд ажил хэргийн холбоо тогтоон харилцан төлөөлөгч солилцдог болсныг дурдлаа. Тэрбээр Энэтхэгийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг Монголд татах, мэдээллийн технологи, дэд бүтэц, уул уурхай, эдийн засгийг хөгжүүлэхэд Энэтхэгийн тал анхаарч байгааг онцлоод, хоёр орны харилцаа гүнзгийрч, цаашлаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү сайжирна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.


 

Үзсэн: 943

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна