Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч, ноён К.Р. Равиндран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч, ноён К.Р. Равиндран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч, ноён К.Р. Равиндран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ротари клубууд нийгмийн төрөл бүрийн чиглэлээр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнд Засгийн газар талархаж байдгийг онцлон тэмдэглээд олон улсын ротаричуудын сайн санааны үйлсийг цаашид ч манай төр, засгийн байгууллагууд дэмжих болно гэлээ. Одоогийн байдлаар Монголд 16 Ротари клуб үйл ажиллагаа явуулж, эрүүл мэнд, боловсрол, эх нялхсын эрүүл мэнд, байгаль орчин, цэвэр ус зэрэг чиглэлээр олон арван төсөл хэрэгжүүлж, үр шимийг нь манай олон мянган иргэн хүртээд байгаа юм. Ротари клубуудын Монгол дахь үйл ажиллагаатай танилцахаар манай оронд хүрэлцэн ирээд байгаа Шри Ланка улсын иргэн, ноён К.Р. Равиндран Олон Улсын Ротари байгууллагын 2016 оны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Олон улсын Ротарийн дээд чуулганСөүл хотноо өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдсан юм.
Үзсэн: 991
Tweet