“Венийн вальс”-ийг энэ сарын 10-нд Чингисийн талбайд болно
“Венийн вальс”-ийг энэ сарын 10-нд Чингисийн талбайд болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Венийн вальс”-ийг энэ сарын 10-нд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Австри Улсын соёлын өв, хэмээн дэлхий нийтэд алдаршсан венийн вальсийг Австри улсаас удирдаач Маттиас Флецбергер, хийлч Лида Баеч, бүжигчин Мартин Грүнд болон Монгол Улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Монгол Улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зэрэг 300 гаруй уран бүтээлчид хамтран явуулах юм. Уг цэнгүүнийг манай улсад 1999 оноос эхлэн хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулж байсан ч 2014 оноос нийтэд нээлттэй болгосон юм.
Үзсэн: 957
Tweet