Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинар боллоо


Zambaga 2016-05-30 06:05

Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинар боллоо

      БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг  Монголд бий болгох нь” төслийн эхний үе шат болох “Үндэсний зөвлөлдөх уулзалт, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинар Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг шинэ хэлбэрээр илэрхийлэн танилцуулах замаар хөхиүлэн дэмжих, орон нутгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжих боломжийг дэмжиж чадах стратеги болон практик  хүрээг бий болгоход төслийн зорилго оршино.Монгол улс 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны ЮНЕСКО-ийн Конвенцид нэгдсэн бөгөөд 2008 оноос хойш БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төслийг  хэрэгжүүлсэн юм.Бүтээлч үйлдвэрлэл нь нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, соёлын олон төрөл зүйлийг хамгаалах хүн төрөлхтний  тогтвортой хөгжлийн  эх үүсвэрээс гадна  ядуурлыг бууруулах нэгэн  арга зам болно.

Үзсэн: 1032

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна