"Мемориал Маттео Пелликоне" тэмцээнээс манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид гурван алтан медаль хүртжээ
"Мемориал Маттео Пелликоне" тэмцээнээс манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид гурван алтан медаль хүртжээ
Итали улсын Сассари хотод олон улсын уламжлалт "Мемориал Маттео Пелликоне" тэмцээн ХХI дэх удаагаа амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Бразил, Вэнэсуэль, Грек, Израиль, Итали, Казахстан, Канад, Монгол, ОХУ, Румын, Украин, Франц зэрэг орнуудын бөхчүүд өрсөлджээ. 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон алтан медаль хүртсэн бол Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа хүрэл медаль,
60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор алт, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль,.69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа алтан медаль хүртжээ. Ийнхүү манай эмэгтэй бөхчүүд 3 алт,хоёр хүрэл медөалийн эзэн боллоо.
Үзсэн: 1059
Tweet