Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа тэмдэглэнэ
Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа тэмдэглэнэ
Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа "Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.Тус ёслолын ажиллагаа энэ сарын 31-ний өдөр Чингисийн талбайд болох юм. Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор сүүний өдрийг зохион байгуулж байна.
Үзсэн: 970
Tweet