“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага эхэллээ
“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага эхэллээ
“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага эхэллээ. Энэ удаагийн сургуульд 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцох бөгөөд сургууль энэ сарын 22-ноос ирэх сарын 4-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж байна.Сургалтыг монголын талаас удирдаж буй Бригадын генерал Д.Ганзориг мэдээлэлдээ,"Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 онд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлж байлаа. Хоёр талын хамтарсан сургууль маань 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээр өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжөөд байна.Сургуулийн хүрээнд энхийг сахиулагчдыг бэлтгэх, олон орны цэрэг эрст туршлагааа солилцох боломжийг олгохоос гадна хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж ирснээрээ онцлог. 2004 оноос хойш 80.000 гаруй иргэдэд эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулсан бол 2006 оноос барилга инженерийн хүрээнд мөн адил хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа” гэж онцлон тэмдэглэлээ.
Үзсэн: 965
Tweet