“Алтанбулаг экспо 2016” боллоо
“Алтанбулаг экспо 2016” боллоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Алтанбулаг экспо 2016” болж өнгөрлөө. “Алтанбулаг экспо 2016”-г УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Гурван улсын 100 гаруй аж ахуйн нэгж Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлснээс 10 гаруй нь үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цайны замын гол зангилаа болж байсан эртний түүхтэй энэ газарт чөлөөт бүсийг бүрэн хөгжүүлэх боломжтой гэж харж байна” гэж онцлон тэмдэглэв.Нийт 500 га талбай бүхий Алтанбулагийн чөлөөт бүсэд суурь дэд бүтцийн ажлууд үндсэндээ дууссан бөгөөд хөрөнгө оруулагчдаа татах ажил эрчимтэй өрнөж байгаагийн нэг хэлбэр нь энэ удаагийн арга хэмжээ байв. Эдүгээ дэлхий дахинаа 135 оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум орчим ам.долларын экспортын бараа эргэлт гүйцэтгэж, 70 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа аж.
"Алтанбулаг" чөлөөт бүсэд одоогоор улсын төсвөөс 22 тэрбум, хувийн хэвшил таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Үзсэн: 971
Tweet