Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Баяр наадмын нээлт хаалтын ёслолын ажиллагааг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулна


Zambaga 2016-05-22 09:05

Баяр наадмын нээлт хаалтын ёслолын ажиллагааг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулна

        Энэ жил Монгол улсын хувьд олон чухал баярын тэгш онууд тохимож байна. Тухайлбал Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болно. Энэ их баяр наадмын нээлт хаалтын ёслолын ажиллагааг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулан тавихаар сонгогдлоо. Төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нарыг шалгаруулжээ. Наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах нь зүйтэй гэж Үндэсний их баяр наадмын комисс шийдвэрлэж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээр ахлах юм байна.

Үзсэн: 1318

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна