Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд АНЭУ-аас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


Zambaga 2016-05-17 08:05

УИХ-ын дарга З.Энхболд АНЭУ-аас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижиг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдсонд эрхэмсэг ноён Абдуллад баяр хүргэв. Монгол Улсад Элчин сайдын яам нээх Эмират Улсын Засгийн газрын шийдвэрийг талархан хүлээн авсан болохыг дурдаад, энэхүү шийдвэр нь тус улсаас хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. 

            Эрхэмсэг ноён Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижи, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, эрхэм дээд шейх Халиф ибн Зайд Аль Нахайян болон парламентын дарга доктор Амал Аль Күйбайс нарын халуун дотно мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр хэлэхдээ, парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн, бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа парламентын бүлгүүдийн харилцаа томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл, худалдааны салбарын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд Эмират Улс чухал ач холбогдол өгч байгааг дурдахад таатай байна. Элчин сайдын яамны үйл ажиллагаа ойрын хугацаанд жигдэрч, виз олгох болно. Ингэснээр хоёр орны харилцаа идэвхжинэ хэмээн найдаж байна. Бид хоёр улсын хооронд шууд нислэгтэй болгох талаар судалж байгаа гэв. 

Үзсэн: 997

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна