“Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталлаа
“Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталлаа
Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд газрын хуралдаанаас даалгалаа.Төлөвлөгөө батлагдсанаар хилийн чанад дахь Монгол иргэд, иргэний байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан бий болж, гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бүрдэж, гадаадын иргэншилтэй болсон Монгол иргэдийн Монгол Улсад зорчих, оршин суух, бизнес эрхлэх нөхцөлийг хөнгөвчлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тодорхой ажлуудыг хийх юм.
Үзсэн: 1066
Tweet