2012-2015 оны судалгаагаар хүнсний салбарын компаниуд хамгийн өндөр борлуулалтын орлоготой ажиллажээ
2012-2015 оны судалгаагаар хүнсний салбарын компаниуд хамгийн өндөр борлуулалтын орлоготой ажиллажээ
2012-2015 оны санхүүгийн үр дүнгийн судалгаагаар Хөрөнгийн биржид бүртгэлтэй хүнсний салбарын компаниуд хамгийн өндөр буюу 1.19 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Харин ашигт ажиллагааны үзүүлэлтээр уул уурхайн салбарын компаниуд 87.92 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар тэргүүлсэн байна. Хөрөнгийн зах зээлийн судалгааны marketinfo.mn цахим хуудаст онцолсноор зах зээлийн судалгаагаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тэргүүлэх 100 хувьцаат компанийн олсон орлого 3 их наяд 35.1 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Борлуулалтын дүнгээс харахад компаниуд 2013 онд хамгийн их борлуулалт хийжээ. Үүнээс ашигтай ажилласан компаниудын тоо 2012-2013 онд хамгийн их, 2014 онд хамгийн бага байна. Харин 2015 онд судалгаанд хамрагдсан 100 компанийн 56 нь ашигтай ажиллаж, 44 нь алдагдал хүлээжээ.
Үзсэн: 1032
Tweet