“Саусгоби сэндс” ХХК Монгол Улсад өр төлбөрөө барагдуулах боллоо
“Саусгоби сэндс” ХХК Монгол Улсад өр төлбөрөө барагдуулах боллоо
Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол улсын шүүх Саусгоби сэндс” компанийн татвараас зайлсхийсэн хэргийн торгуульд компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Капла тэргүүтэй хүмүүст шүүхээс хорих ял ногдуулж, 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Капла нарын хүмүүст ногдуулсан хорих ялыг уучлан хэлтрүүлсэн бөгөөд одоо тэд тус тусын эх орондоо эрх чөлөөтэй амьдарч байгаа. Харин МУ-д төлөх төлбөрийг хэрхэн яаж барагдуулах ажил бүдгэрээд байсан юм. Саяхан энэ төлбөрийн талаар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлж эхэллээ. “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгахаар шийдвэрлэлээ. “Саусгоби сэндс” ХХК нь Тавантолгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.
Үзсэн: 1026
Tweet