БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийлүүлэх техник, төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол 5 дугаар сарын 6-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн тэргүүтэй албаны хүмүүс болон Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, буцалтгүй тусламж хүлээн авч буй байгууллагуудын удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцов.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн, БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжид АСЕМ-ын хурлын үеэр ашиглагдах тоног төхөөрөмж, тавилгаас гадна ГХЯ, НЗДТГ, ИНЕГ, ОБЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газруудад холбогдох техник, тоног төхөөрөмж, АСЕМ-ын түнш зочид буудлуудад зочид буудлын тавилга зэрэг байгаа юм.
Үзсэн: 955
Tweet