Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаан боллоо.
Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаан боллоо.
Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаан ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд боллоо. Хуралдааныг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар даргалж байна. Тус хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Хятадын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ажлыг урагшлуулах талаар санал солилцож буй юм.
“Монгол Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт” өөрчлөлт оруулах, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг БНХАУ-д зохион байгуулах асуудлаар талууд тохиролцоонд хүрсэн. Мөн үеэр Хятадын буцалтгүй тусламжийн хүрээнд “Хоёр сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх солилцох захидал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор төслийн судалгааг эхлүүлэх солилцох захидал”, “Ази, Европын дээд хэмжээний уулзалтын эд материалын төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг шилжүүлсэн акт”, “Замын үүд-Эрээн боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөө”, “Улаанбаатар Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр” гэсэн хамтын ажиллагааны бичиг баримтыг баталгаажууллаа.БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхаж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай уулзах юм байна.
Үзсэн: 909
Tweet