Тахь нутагшуулах дөрөв дэх газарт тахийг сүрэг өсөж үржиж байна.
Тахь нутагшуулах дөрөв дэх газарт тахийг сүрэг өсөж үржиж байна.
Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек "Хятадын талтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу дэлхийд ховордсон тахийн азаргыг үүлдэр сайжруулах зорилгоор Европоос Хятадад зөөн аваачна" хэмээн мэдэгдлээ гэж Чехийн СТК агентлаг мэдээлсэн байна. Бобек Хятадын Шинжаан дахь Тахь үржүүлгийн газартай гэрээ байгуулсан бөгөөд тус газар нь тахийн сүргийн үүлдэр угсааг сайжруулж тэдгээрийг Карамайлийн дархан газар дахь онгон зэрлэг байгальд нь буцаан тавих юм. Прага хотын амьтны хүрээлэн тахь адууг Говийн их дархан цаазат газрын B хэсэг дэх онгон байгальд буцаан тавих ажлыг олон жилийн өмнөөс зохион байгуулсаар ирсэн билээ. Ирэх 7-р сард Европоос Монгол руу тахийн дөрвөн гүүг шилжүүлэн өгөхөөр зэхэж байна.
"Хятадын тахь үржүүлгийн газартай байгуулсан гэрээ нь шинэ боломжийг нээн өгч буй хэрэг бөгөөд манай үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан үйл явдал боллоо. Бид маш их баяртай байна” гэж Бобек ярьжээ. Энэхүү Шинжааны тахь үржүүлгийн газартай хийх хамтын ажиллагаа нь монголд тахь үргэлжлүүлэн нутагшуулахад дэмжлэг болох юм байна. Тэрбээр мөн "Монголд хангалттай тооны тахийн сүрэг нутагших хүртэл тахь адууг Монгол руу шилжүүлсээр байх болно" хэмээн хэллээ. Прага хотын амьтны хүрээлэн нь Чехийн зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж өнгөрсөн жил 19 тахь адууг Монгол руу тээвэрлэсэн ба тэдгээрээс 17 нь өдгөө амьд байна. Түүнээс гадна тээвэрлэгдэн ирсэн тахийн сүргийн 12 үр төл эсэн мэнд бойжиж байгаа ажээ. Прагаас өнгөрсөн хугацаанд дөрвөн тахь нутагшуулсан нутаг болох Говийн B бүсэд одоогоор 130 орчим тахь идээшин нутагшиж байна.
Үзсэн: 1638
Tweet