Малчны сургалтаар залуу малчдыг бэлтгэнэ.
Малчны сургалтаар залуу малчдыг бэлтгэнэ.
Малчны ажлыг мэргэжил хэмээн үзэн малчны сургалт бий болгохоор болсноо Хөдөлмөрийн сайд Баярсайхан Сайдын цаг уулзалтаар мэдэгдлээ. Улсын хэмжээнд 300 мянга орчим малчин байгаагийн 110 мянга гаруй нь залуу малчин. Гэтэл энэ тоо жилд 1 хувиар буурч байгаа тул энэхүү ангийг нээжээ. Анхны ангийг Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежид нээж, 25 суралцагчтайгаар хичээллэж эхэлсэн байна. Цаашид Баянхонгор, Булганд эл ангийг нээх ба малчны ангийг төгсөгчдийг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т түлхүү хамруулах гэнэ. Түүнчлэн салбарын яам мэргэжилтэй ажилчин бэлтгэх нь Монгол Улсын хөгжлийн гарц гэж тодорхойлж байна.
Үзсэн: 978
Tweet