Монголын Засгийн газрыг эрчимтэй өсөж байгаа зардлаа тогтоон барих хэрэгтэй гэж Дэлхийн банкнаас сануулав.
Монголын Засгийн газрыг эрчимтэй өсөж байгаа зардлаа тогтоон барих хэрэгтэй гэж Дэлхийн банкнаас сануулав.
Монголын Засгийн газрын эрчимтэй өсөж байгаа зардлыг тогтоон барих арга хэмжээ авах хэрэгтэйг Дэлхийн банкнаас гаргасан тайлан сануулав. Зардал нэмэгдэж, орлого хомсдож байгаагийн улмаас Монголын төсвийн алдагдал эрчимтэй өссөөр байна.Энэ оны эхний гурван сарын байдлаарх Монголын төсвийн алдагдал нь жилийн нийт алдагдлын гуравны хоёрт хүрсэн байна гэж Монголын эдийн засгийн тайланд дурджээ. Энэ оны эхний гурван сарын төсвийн орлогыг өнгөрсөн оны мөн саруудынхтай харьцуулахад 11 хувиар буурсан нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого буурсан, эдийн засгийн идэвхжил суларсантай холбоотой юм. Үүний зэрэгцээ энэ оны нэгдүгээр улирлын хөрөнгийн зарцуулалтыг өнгөрсөн оны мөн хугацааныхтай харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, нийт зардал 25 хувиар өсчээ.
“Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд тусгасан зохистой хязгаарлалтын хүрээнд санхүүгийн байдлаа бэхжүүлэх хэрэгтэй. Монголын урт хугацааны өсөлтийн төлөв сайн гэж харагдаж байгаа хэвээр боловч гадаад орчин муудаж байгаа нь уян хатан байдалд нөлөөлж байна” гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон ярьж байна.Монголын гадаадаас авч байгаа зээл нь төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахад дэм болж, дотоодын санхүүгийн хэрэгцээг багасгах хэдий ч өндөр хүүтэй, валютын ханшийн эрсдэлд оруулах магадлалтай гэж тайланд дурджээ. Экспортын хэмжээ буурч, ирэх жил төлөх өрийн хэмжээ их байгаагийн улмаас төлбөрийн тэнцэлд үзүүлэх дарамт 2017 он хүртэл өндөр хэмжээнд байна гэж Дэлхийн банкны ахлах эдийн засагч, уг судалгааны ахлагч Таехюн Ли дүгнэлээ.Мөн “Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орж ирснээр энэ оны хоёрдугаар хагаст импортын татвар алгуур нэмэгдэх хэдий ч хэрвээ түүхий эдийн үнэ ханш ойрын ирээдүйд нэмэгдэхгүй бол орлогын бүрдүүлэлт өмнө нь төсөвлөж байснаас бага байх болно гэж тайланд дурдсан байна.Харин орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газар руу шилжүүлснийг сайшаагаад, уг хөтөлбөрийн зардлыг улсын төсөвт суулгахыг тайлангийн тусгай хэсэгт зөвлөсөн байна.
Үзсэн: 1025
Tweet