Даваа, 5-р сар 5, 2025 01:08:49
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 04-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо БНЭУ-ын Экспорт-Импортын банктай байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг дэмжлээ.


Zambaga 2016-04-26 11:04

УИХ-ын Төсвийн байнгын хороо БНЭУ-ын Экспорт-Импортын банктай байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг дэмжлээ.

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахаар нэг тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.

Энэ дагуу БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай 2016 оны 3 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд хийж зээлийн нөхцөл, Экспорт-Импорт банкны зээлийн процедурын талаар хэлэлцэн, зээлийн нөхцөлийг дараах байдлаар тохиролцоод байгаа ажээ.Зээлийн хүү жилийн 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, зээлийн эргэн төлөлтийн график, зориулалтыг тодорхой болгох, зориулалтын үндэслэл, тооцоо судалгааг нарийвчлан гаргах нь зүйтэй гэж, харин тус байнгын хорооны дарга Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд зээлийн зориулалтыг Засгийн газраас санал болгосны дагуу буюу зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр тусгасныг дэмжих саналтай байлаа. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа зээлийн хэлэлцээрийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үзсэн: 1138

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: