Монгол Улс Иранаас нефть импортлоно.
Монгол Улс Иранаас нефть импортлоно.
Монгол улсын хувьд гадаад орноос бараг бүрэн хамааралтай ганц салбар байдаг нь нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт байдаг. Өөрөөр хэлбэл энэ салбар ганц ОХУ-аас хараат байдаг гэж хэлж болно. Иймээс дотооддоо нефтийн үйлдвэрлэл эрхлэхээсээ өмнө юутай ч хэд хэдэн эх үүсвэрээс шатахуун импортлохыг зорьдог юм.Энэ зорилгод нэг алхам ойртож байна гэж хэлж болохоор боллоо. Учир нь Иран улс БНХАУ-аар дамжуулан манайд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
БНХАУ-аар дамжуулан Монголд нефть нийлүүлэх тухай хэлэлцээрийг дахин сэргээлээ гэж Ираны үндэсний нефтийн компанийн албаны хүн мэдэгдэв. Ираны үндэсний нефтийн компанийн Гадаад харилцаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Сейед Мохсен Гамсари түүхий нефть экспортлох талаарх Иран болон Монголын хэлэлцээний явцын талаар дурдахдаа “Монгол нь Ираны нефтийн экспортийн шинэ зах зээл болж байна” гэж мэдэгджээ.Монголын Гадаад хэргийн сайд Иранд айлчилж, тус улсаас түүхий нефть худалдан авах санал дэвшүүлсэн бөгөөд үүнд ямар нэгэн саад тотгор байхгүй гэж Иран үздэг.Монгол нь далайд гарцгүй Зүүн Азийн улс бөгөөд нефтийг далайгаар тээвэрлэх боломжгүй улс болохыг Гамсари дурдаад Ираны нефтийг БНХАУ-аар дамжуулан Монгол руу экспортлох боломжтой гэж үзэж байна. БНХАУ-аар дамжуулан нефтийг экспортлох асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд Монголын талтай хэлэлцээ хийж байгаа гэдгийг тэрбээр мэдэгджээ.Ираны Нефтийн сайд Бижан Зангане Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй өмнө нь уулзах үеэрээ 50-60 мянган торх нефтийг БНХАУ-ын компаниар дамжуулан Монгол руу нийлүүлэх боломжтойг дурдаж байсан юм.
Үзсэн: 1066
Tweet