Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо энэ сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ.
Үзсэн: 975
Tweet