Ираны үндэсний нефтийн компанийн Монголд нефть нийлүүлэнэ.
Ираны үндэсний нефтийн компанийн Монголд нефть нийлүүлэнэ.
БНХАУ-аар дамжуулан Монголд нефть нийлүүлэх тухай хэлэлцээрийг дахин сэргээлээ гэж Ираны үндэсний нефтийн компанийн албаны хүн мэдэгдэв. Ираны үндэсний нефтийн компанийн Гадаад харилцаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Сейед Мохсен Гамсари түүхий нефть экспортлох талаарх Иран болон Монголын хэлэлцээний явцын талаар дурдахдаа “Монгол нь Ираны нефтийн экспортын шинэ зах зээл болж байна” гэж мэдэгджээ. Монголын Гадаад хэргийн сайд Иранд айлчилж, тус улсаас түүхий нефть худалдан авах санал дэвшүүлсэн бөгөөд үүнд ямар нэгэн саад тотгор байхгүй гэж Иран үздэг.Монгол нь далайд гарцгүй Зүүн Азийн улс бөгөөд нефтийг далайгаар тээвэрлэх боломжгүй улс болохыг Гамсари дурдаад Ираны нефтийг БНХАУ-аар дамжуулан Монгол руу экспортлох боломжтой гэж үзэж байна. БНХАУ-аар дамжуулан нефтийг экспортлох асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд Монголын талтай хэлэлцээ хийж байгаа гэдгийг тэрбээр мэдэгджээ.Ираны Нефтийн сайд Бижан Зангане Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй өмнө нь уулзах үеэрээ 50-60 мянган торх нефтийг БНХАУ-ын компаниар дамжуулан Монгол руу нийлүүлэх боломжтойг дурдаж байв.
Үзсэн: 1012
Tweet