Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар 30 гаруй автомашиныг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд өглөө.


Zambaga 2016-04-19 07:04

АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар 30 гаруй автомашиныг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд өглөө.

       Монгол, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагаа өргөжин бэхэжсээр байна. Өнөөдөр хамтын ажиллагааны үргэлжлэл болж АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар энхийг дэмжих ажиллагааны зориулалттай 30 гаруй автомашин гардуулах ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн оролцлоо.

            Ёслолын ажиллагааг нээж Элчин сайд Женифер Зимдал Галт "Монголын Зэвсэгт хүчинд энхийг дэмжих үйл ажиллагаанд хэрэгцээтэй автомашин гардуулан өгч байгаадаа баяртай байна. Манай улсын Засгийн газар Монголын Зэвсэгт хүчинтэй хамтран энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Энэ хүрээнд Монголын энхийг сахиулагчдын чадавхыг сайжруулахаар машин техник, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийг хандивлаж ирсэн. Монголын Зэвсэгт хүчнийхэн үүнийг  зориулалтын дагуу Өмнөд Судан зэрэг улсад энхийг дэмжих ажиллагаа бүртээ ашиглаж байгаад талархаж байна. Цаашдаа манай улс нэр хүнд нь өсөж байгаа Монголын энхийг сахиулагчдыг дэмжиж ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна. Удахгүй дэлхий даяар танил болсон "Хааны эрэлд-2016" олон улсын хамтарсан хээрийн сургуулийг бид хамтран зохион байгуулах гэж байна. Энэ завшааныг ашиглаад Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд энхийг сахиулагчдаа оролцуулж байгаад Монголын Засгийн газарт талархал илэрхийлье. АНУ, Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам бэхжих болтугай" гэлээ.

                Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Б.Батсайхан 2016 он гарсаар хоёр улсын Батлан хамгаалах яам хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээнд 30 гаруй Ланд крузер жийп автомашиныг хүлээлгэн өгч байгаад тань талархаж байна. Дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болоод одоо ч үүргээ гүйцэтгэсээр буй дайчдынхаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс АНУ-ын ард түмэнд дахин талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн онцолж байв.

Үзсэн: 962

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна