“The first “Last-Chance” тэмцээн энэ сарын 22-24-нд Улаанбаатар хотноо болно.
“The first “Last-Chance” тэмцээн энэ сарын 22-24-нд Улаанбаатар хотноо болно.
Улаанбаатар хотноо сарын 22-24-нд болох зуны “2016” олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн 5 тивийн 81 орны баг оролцох мэдүүлэг ирүүлжээ.
Тус тэмцээнд хүч үзэх бөхчүүд Улаанбаатарт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн байна. Тухайлбал гадаадын бөхчүүд Спортын төв ордон, “Чингис” зочид буудлын Бялдаржуулалтын танхим, “Говь ресорт” амралтын бэлтгэлийн төв зэрэг газруудад бэлтгэл хийж байгаа бөгөөд СТО-д АНУ, БНСУ, Гондурас, Колумб, Молдав, Норвеги, Украин, “Говь ресорт” амралтанд Казахстан, Латви, Финланд, Франц, Швед зэрэг нийт 20 орчим орны 80 гаруй бөх цугласан байна. Тэд өдөр бүр 10.00-12.00, 15.00-17.00 цагуудад бэлтгэлээ базааж байгаа бөгөөд 26 орны бөхчүүд иржээ. Харин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 21-ний өдөр нийслэлд ирэх юм.
Үзсэн: 989
Tweet