Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банктай 300 сая ам.долларын эх үүсвэрийн гэрээг байгууллаа.
Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банктай 300 сая ам.долларын эх үүсвэрийн гэрээг байгууллаа.
Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банктай 300 сая ам.долларын эх үүсвэрийн гэрээг байгууллаа. Тус банкнаас бүрдүүлсэн эх үүсвэрийг 7.6 хувийн хүүтэйгээр авч буй бөгөөд ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, аж ахуйн нэгжүүдэд тогтвортой санхүүжилтийг бий болгох аж. Дээрх санхүүжилтийн гэрээ гурван жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд манай улсын нефтийн импортын хэмжээтэй уялдуулан санхүүжилтийг хэсэгчлэн авахаар тохиролцжээ.
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат ярихдаа, “Нефтийн бүтээгдэхүүний импорт өнөөг хүртэл орчин үеийн боловсронгуй худалдааны тогтолцоог ашиглаагүй л байна. Нефть импортлогчид ОХУ-аас шатахууныг өөрийн хөрөнгөөр авдаг. Тэгвэл 100 хувь урьдчилж төлбөрөө төлж нефтийн бүтээгдэхүүн авдаг байсныг халж тодорхой хугацааны дараа төлөх боломж бүрдлээ. Манайх гадаад худалдааны шугамыг бүрэн ашиглавал 1 тэрбум 350 сая ам.долларт хүргэх боломжтой. Мөн эл гэрээ валютын урсгалд эерэг зүйл авчирна”гэлээ.Манай улсын импортын 25 орчим хувийг нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлдэг гэсэн судалгаа бий. Тухайлбал нефтийн импорт 1.4 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол сүүлийн жилүүдэд 700-800 сая ам.долларт хүрч ийм хэмжээний валютыг шатахуун худалдан авахад зарцуулдаг байна. Түүнчлэн нефтийн худалдан авалт 18-22 хувийн хүүтэй зээлээр санхүүждэг байсан бол дээрх хэлэлцээрээр хүү нь нэг оронтой тоонд шилжиж буйг албаныхан тодотгож байна.
Үзсэн: 994
Tweet