Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 1 тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг дэмжлээ.


Zambaga 2016-04-13 07:04

Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 1 тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг дэмжлээ.

         Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 1 тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна. 
              Тэрбээр энэ тухайд, "БНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал болгох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Энэтхэгийн ажлын хэсэгтэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулах, зээлийн нөхцөл, Экзим банкны зээлийн процедурын талаар хэлэлцэж, зээлийн нөхцөлийг тохирсон. Зээлийн ерөнхий нөхцөлд хүү 1,75 хувь, хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 5 жил байхаар тусгасан. Үүнээс гадна дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш өртөгтэй төсөл болон стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш өртөгтэй төслүүдийн хувьд зээлийн тусгай нөхцөлтэй буюу зээлийн хүү жилийн 1.75 хувь, хугацаа 25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 7 жил байхаар тусгасан" хэмээн мэдээлэв.

Үзсэн: 981

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна