Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгч Ралф Бредел Итгэмжлэх захидлаа өргөн барилаа.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгч Ралф Бредел Итгэмжлэх захидлаа өргөн барилаа.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын төлөөлөгч Ралф Бредел Итгэмжлэх захидлаа өргөн барилаа. Итгэмжлэх захидлыг гардуулах ёслолын дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага бүс нутгийн төлөөлөгч Ралф Бределийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Уулзалтаар Гадаад хэргийн сайд Монгол Улс “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг 2015 онд баталсан талаар дурдаад Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа эдийн засгийг төрөлжүүлэх бодлого, жижиг, дунд үйлдвэрийн салбарыг кластераар хөгжүүлэх стратегийг боловсруулах хүрээнд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага дэмжлэг үзүүлж ажиллан гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Шинэ торгоны замын эдийн засгийн бүсэд Хүртээмжтэй, тогтвортой үйлдвэрлэл, хөгжүүлэх” хөтөлбөрт Монгол Улс 2014 оноос хамрагдаж ирснийг тэмдэглээд цаашид НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагатай Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн асуудлаар илүү ахиц гарган хамтран ажиллах талаар ярилцжээ.
Үзсэн: 1008
Tweet