Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Мастер үсчин С.Мөнхнасан “HAIRWORLD 2016" тэмцээнээс алтан медаль хүртлээ.


Zambaga 2016-04-10 04:04

Мастер үсчин С.Мөнхнасан “HAIRWORLD 2016" тэмцээнээс алтан медаль хүртлээ.

 БНСУ-ын Kинтекс хотноо зохион байгуулсан “HAIRWORLD 2016"  үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан ганцаарчилсан үзүүлбэрээр алтан медаль хүртэж Дэлхийн аварга болов.Ийнхүү манай үсчин, гоо сайханчдын амжилттай оролцсон энэ удаагийн тэмцээнд дэлхийн 41 орны 1000 гаруй мэргэжил нэгтнүүд ур чадвараа сорьжээ. Монгол Улсаа төлөөлөн оролцсон үсчин, гоо сайханчдаас мөн "Хос шагай" салоны захирал Н.Алтаншагай тусгай байр, “Видал” салоны үсчин Г.Ганцоож, “Мирак” салоны үсчин Б.Наранхүү, “Evergood” салоны гоо сайханч Э.Нармандах, “Onno make up” студийн гоо сайханч Г.Оюундалай, “Narumi make up” салоны гоо сайханч Г.Нармандах  нар тус бүр хүрэл медаль хүртжээ.
Монголын эрэгтэй үсчид багаараа хүрэл медаль хүртсэн байна. Мөн гоо сайхны багийн төрлөөр манай улс хүрэл медалийн эзнээр тодров.

Үзсэн: 1185

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна