Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Засгийн газар Швейцарийн “Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын зээл авчээ.


Zambaga 2016-03-20 09:03

Монгол Улсын Засгийн газар Швейцарийн “Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын зээл авчээ.

        Монгол Улсын Засгийн газар Швейцарийн “Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын зээл авсан гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Тэрбээр Америкийн худалдааны танхимын сар тутмын уулзалтад оролцох үеэрээ энэ талаар хэлсэн юм.

50 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн Монгол дахь Америкийн худалдааны танхим Ерөнхий сайдын бизнес, хөрөнгө оруулалтын орчинд хийж буй шийдэмгий алхмуудыг дэмжиж буйгаа энэ үеэр илэрхийлсэн.

АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Көрк МакБрайд “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт урагшилж, “Khan resources”- тэй холбоотой маргаан эцэслэсэн зэргийг талархан хүлээж буйгаа хэлж байв.

Мөн Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин жилийн өмнөхтэй харилцуулахад сайжирсан болохыг Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид онцолж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хариуцлага хүлээдэг, хууль хэрэгжүүлдэг орон гэдгээ дэлхий дахинаа батлан харуулсан гэлээ. Дашрамд дурдахад, Америкийн худалдааны танхим нь дэлхийн худалдааны хамгийн том байгууллага аж. 

Үзсэн: 1049

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна