Монголд “Нүүдэлчдийн аялал, жуулчлал” олон улсын чуулга уулзалт болно.
Монголд “Нүүдэлчдийн аялал, жуулчлал” олон улсын чуулга уулзалт болно.
Монголд “Нүүдэлчдийн аялал, жуулчлал” олон улсын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулах талаар Дэлхийн аялал, жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифаи, Монголын Байгаль орчны сайд Н.Батцэрэг нар тохиролцжээ.Тохиролцоо ёсоор, уг чуулга уулзалт Улаанбаатар хотод 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан олон улсын энэ арга хэмжээний үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулах, бэлтгэл ажлыг хариуцсан ажлын хэсгийг байгуулах асуудлуудыг хоёр тал хэлэлцсэн байна. Энэ форумыг зохион байгуулснаар Монголын тал “Нүүдэлчдийн замаар аялах нь” гэсэн аялал, жуулчлалын брэндийг хөгжүүлэн, энэ тал дээр голлох улс орон болох, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилт тавьжээ.
Үзсэн: 1116
Tweet