Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Арева" компани Монголд уран олборлолтынхоо хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.


Zambaga 2016-03-15 07:03

"Арева" компани Монголд уран олборлолтынхоо хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

 Францын "Арева" компани Монголд уран олборлолтынхоо хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай "Арева-Монгол" компанийн ерөнхий захирал Тьерри Плезант Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй уулзахдаа мэдээлжээ. Плезантын хэлснээр, 2015 онд тус компани Дорноговь, Сүхбаатар аймагт ураны хүдрийн хоёр шинэ орд газар илрүүлсэн байна.2016 онд  "Арева-Монгол" компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг төслийг хэрэгжүүлснээр 6000 орчим ажлын байрыг шинээр байгуулах ажээ. Харин Э.Бат-Үүл ажилгүйдлийн түвшин өндөр, хямралын энэ үед уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжинэ гэдгээ "Арева-Монгол" компанийн ерөнхийлөгчид мэдэгджээ.Тьерри Плезант мөн Улаанбаатар хотын барилгын салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа хотын даргад мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ тус компани  хүнд өвчтэй хүүхдүүдэд тусламж үзүүлэх буяны сан байгуулж байгаа юм байна.

Үзсэн: 1111

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна