Леонардо Ди Каприогийн дүрийг Түмэн хишигтэнд буулгаж, бэлэг барина.
Леонардо Ди Каприогийн дүрийг Түмэн хишигтэнд буулгаж, бэлэг барина.
Оскарын шинэхэн эзэн жүжигчин Леонардо Ди Каприо Монгол орны үзэсгэлэнт газрын нэг Төв Азийн хөх очир эрдэнэ гэгддэг Хөвсгөл далайд аялахаар ирэх гэж байна.Үүнтэй холбогдуулан “Түмэн хишигтэн” төслийн багаас Монгол өв уламжлал, түүх, соёлын бахдал болсон Түмэн хишигтэн бэлэг дурсгалын бүтээлдээ түүний дүр төрхийг буулган бэлэг барихаар болжээ. Энэ талаар тус төслийн албан ёсны цахим хуудаст, “Тэрээр Хишигтэн баатрын эрэмгий чанар, цуцашгүй тэмцэх зан чанар цогцолсон, онц их зориг тэвчээр хатуужилтай жүжигчин гэдэг нь уран бүтээлүүдээс нь харагддаг. Тиймдээ ч Монголын цаатнуудын нутгаар аялж хээрээр гэр, хэцээр дэр хийн нүүдэлчин аж ахуйтай танилцахаар ирж буй хэрэг бизээ” хэмээжээ.
Үзсэн: 1110
Tweet