Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Японы “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр хэрэгжих шатандаа явж байна.


Zambaga 2016-03-13 11:03

Монгол, Японы “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр хэрэгжих шатандаа явж байна.

           Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай” Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрт 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Токио хотноо гарын үсэг зурсныг талуудын Парламент соёрхон баталсан. УИХ-аас “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай “Онцгой албан татварын тухай хууль” болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төслийг энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан.

           Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрт заасны дагуу Монголын тал энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын хууль, тогтоомжийн шаардлагыг биелүүлснээ Японы талд ноот бичгээр мэдэгдлээ. Энэхүү ноот бичгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг  эрхлэх газрын дарга С.Баярцогт Япон Улсын Засгийн газарт хүргүүлэхээр Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамны түр хамаарагч М.Кикүчид гардууллаа. 

             “Эдийн засгийн түншлэлийн тухай” Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан хэлэлцээрт Монголын талаас хүлээсэн процедур дууслаа гэдгээ Японы талд мэдэгдэж байна. Японы Засгийн газар мөн зарим процедуртай. Үүний дараагаар хэлэлцээр хүчин төгөлдөр болсон ноот бичгийг харилцан солилцоно. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн түншлэлийн энэ хэлэлцээрийг анх байгуулахад зарим нэг хуульд өөрчлөлт оруулах, хуулийн зүйл, заалт хэрхэн үйлчлэх талаар тайлбар өгөх, худалдааны болон тодорхой журмуудад өөрчлөлт оруулах зэрэг асуудал гарч, хоёр тал тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн. Монголын тал энэ үүргээ амжилттай хийж дуусгаснаа Японы талд мэдэгдэж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ. үМонгол Улс “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг Япон улстай байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох үүдийг нээж байна

Үзсэн: 1034

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна