БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг Аялал жуулчлалын сайд нарын 6 дугаар уулзалтад оролцлоо.
БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг Аялал жуулчлалын сайд нарын 6 дугаар уулзалтад оролцлоо.
БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас зохион байгуулдаг “Торгоны зам” Аялал жуулчлалын сайд нарын 6 дугаар уулзалтад илтгэл тавин оролцжээ. Энэхүү уулзалт нь Хятад, Турк, Туркмен, Хасаг, Киргиз, Таджик, Узбек зэрэг улсуудаас гадна Орос, Болгар, Унгар зэрэг европын, Бангладеш, Индонез зэрэг Ази-Номхон далайн орнуудын төлөөлөл оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Энэ удаад “Торгоны зам”-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувийн байгууллагын үүрэг оролцоо, аялал жуулчлалын салбар дахь төр хувийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал туршлага солилцлов. НҮБ-ын “Торгоны зам” хөтөлбөрт нийт 33 орны төлөөлөл хамардаг байна.Түүнчлэн сайд Н.Батцэрэг тус улсын Заарланд муж улсын Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд ноён Райнхольд Ёостын урилгаар Заарбрюкен хотод ажиллалаа. Тус муж улсад ган, нүүрсний үйлдвэрлэл хэдэн зуун жилийн турш хөгжиж ирсэн бөгөөд Заарланд нь уурхайн хаалт болон олборлолт хийсэн газар, талбайд нөхөн сэргээлт хийж чадсан Германы тэргүүн туршлагатай муж улс юм. Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яаманд болсон уулзалтын үеэр хоёр сайд дараахь хамтын ажиллагааны боломжуудын талаар яриа хэлэлцээ хийлээ. Үүнд: Уул уурхайн /нүүрсний уурхайн/ хаалтын эрх зүйн орчинг сайжруулахад Германы талаас техникийн туслалцаа авах, туршлага судлах, Байгаль орчны үнэлгээ хийх чиглэлээр туршлага судлах, мэргэжилтэн сургалтад хамруулах, Олборлолтын дараах нөхөн сэргээлтийн менежмент чиглэлээр туршлага судлахаар боллоо.
Үзсэн: 1039
Tweet